top of page

ЭЗЭНДЭЭ "ГОЛОГДСОН" ЭС, ИРГЭДДЭЭ ХҮРЭЛЦЭЭГҮЙ ЭМНЭЛЭГ

...38 настай залуу ходоодоо дурандуулахаас айж явсаар хавдрын эцсийн шатандаа оношлогдсон харамсалтай явдал нийгмийг цочроолоо.
Монгол улс дөрөв хүрэхгүй сая хүн амтай ч хавдрын нас баралтаараа дэлхийд тэргүүлж байгаа нь гунигт түүх. Хэдхэн жилийн өмнө түм түжигнэж, бум бужигнасан газар Нарантуул зах л байсан. Харин одоо Хавдрын эмнэлгээс л ийм дүр зургийг харж болно. Монгол улсын хэмжээнд 2020-2024 онуудад хэдэн хүн хавдраар оношлогдсоныг доорх графикаас харцгаая.
Хавдрын улмаас нас барагсдын тоо
Монгол Улсын хэмжээнд хавдраар нас баралтын тоо хэмжээг сүүлийн таван жилийн байдлаар авч үзэхэд 2019 онд 4559 буюу хамгийн олон хүн нас баржээ. Хавдраар өвчилсөн хүмүүсийн 72.5 хувь нь хожуу оношлогдож, үүний 60 хувь нь онош тогтоогдсоноос хойш нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна.
Эзэндээ гологдсон эсүүдийн бөөгнөрөл
энэ бол-ХАВДАР
Хавдрын өвчлөлийн дийлэнх хувийг элэг, ходоод, уушги, гуурсан хоолой, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.

Хавдар зөвхөн нэг хэсэгт байна

Хавдрын хэмжээ томорч, ойролцоох тунгалгийн булчирхайд тархсан байж болно

Хавдар ойролцоох эд болон тунгалгийн булчирхайд тархсан
